Криштиану Роналду Жоржина Родригез нар 10 жилийн дараа гэрлэлээ

.Graph
2026-08-12

Ч.Чинхүсэл

Дэлхийн алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду 41 насандаа хуримлаж буйгаа зарлалаа. 

Одоогоос жилийн өмнө буюу 2025 оны 8-р сарын 11-нд Криштиану Роналду Жоржина Родригезтэй сүй тавьж байсан бол өчигдөрхөн буюу энэ сарын 11-нд Португал улсын Лиссабон хотын тансаг зэрэглэлийн Кашкайш арал дээр тэд нууцхан хуримлажээ. 

Хосууд  анх 2017 оны нэгдүгээр сард танилцаж байсан бөгөөд Жоржина Родригез тухайн үед “Gucci” брэндийн дэлгүүрт туслахаар ажилладаг байжээ.

Тэд Кршитиану ЖР, Эва, Матео, Алана, Белла гэсэн таван хүүхэдтэй бөгөөд 2022 онд Беллагийн ихэр ах Анхель төрөхдөө нас барж байсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe