Компьютер тогтмол ашигладаг хүмүүс зөнөх эрсдэл бага байна

.Graph
2026-08-12

С.Ариун-Эрдэнэ

Дунд насандаа зурагт их үздэг байсан хүмүүсийн тархины хэл яриа, сэтгэхүйн хэсгийн эзлэхүүн хэдэн арван жилийн дараа илүү жижиг болсон талаар Жорж Вашингтоны их сургуулийн доктор Лиана Вен судалжээ.

Нөгөө талаар ажил дээрээ суугаа ажил хийх нь тархины эрүүл мэндэд илүү сайн нөлөөтэй болохыг тогтоосон байна.

Зурагт өдөрт нэг цагаас бага үздэг хүмүүстэй харьцуулахад, өдөрт дөрөв буюу түүнээс дээш цаг үздэг хүмүүс зөнөх өвчнөөр өвчлөх эрсдэл 28 хувиар, депресст өртөх эрсдэл 35 хувиар, ой ухаан доройтох (паркинсоны) өвчнөөр өвчлөх эрсдэл 16 хувиар илүү байжээ. 

Харин компьютерыг өдөрт дунджаар 30-60 минут ашигладаг хүмүүс компьютерыг огт ашигладаггүй хүмүүстэй харьцуулахад дээрх гурван төрлийн өвчнөөр өвчлөх эрсдэл бага байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe