Зүүн Азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд шууд дамжуулна

.Graph
2026-08-12

О.Анужин

Зүүн Азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны наймдугаар сарын 11-16-нд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн “Хатан хаан Элизабет” цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

Монгол, Хятад, Япон, БНСУ, Тайвань, Макао болон зохион байгуулагч Хонконгийн нийт долоон баг оролцож байгаа.

Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд Зүүн Азийн бүсийн хүчирхэг багуудтай өрсөлдөж, олон улсын тавцанд туршлага хуримтлуулахын зэрэгцээ өөрсдийн ур чадвараа сорих чухал мөч юм.

Тэмцээнийг Улаанбаатар хот дахь  Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн “Socialpay Park”-д үнэ төлбөргүй шууд дамжуулж байна.

Ийнхүү хөгжөөн дэмжигчид Монголын шигшээ багийн тоглолтыг нэг дор цуглан, том дэлгэцээр шууд үзэн эх орныхоо тамирчдыг нэг дор дэмжих боломж бүрдлээ.

Манай шигшээ баг маргааш 19.30 цагт Хонгконгийн багтай тоглох товтой.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe