Оддын дайн болон Марвелын ертөнцүүд "Hope Assembles" комик цувралаар нэгдлээ

.Graph
2026-08-13

С.Ариун-Эрдэнэ

"Оддын дайн" болон "Марвел"-ын комик ертөнцүүдийн түүхэн дэх хамгийн анхны хамтарсан бүтээл "Star Wars/Marvel: Hope Assembles" цуврал ирэх оны нэгдүгээр сард олны хүртээл болно.

"Оддын дайн|Star Wars” киноны 50 жилийн ойг тохиолдуулан “Марвел комикс|Marvel Comics” болон “Лукасфилс Паблишинг|Lucasfilm Publishing” компаниуд хамтран энэхүү түүхэн таван ангит богино хэмжээний цувралыг танилцуулжээ.

Зохиолыг АНУ-ын зохиолч Кэвин Смит бичиж, зургийг "Uncanny X-Men" цувралын алдарт зураач Дэвид Маркез зурж байна. 

Цувралд “Өшөө авагчид|Avengers”, “Хүн Аалз” зэрэг баатрууд Люк Скайуокер, Гүнж Лея, Хан Соло, Чубакка нартай нэгдэх бөгөөд нөгөө талд Доктор Дум (Doctor Doom) нь Дарт Вейдер болон Галактикийн эзэнт гүрэнтэй холбоотон болох ажээ.

Марвел комиксын Ерөнхий редактор Стивен Вакер: "Марвел, Оддын дайн хоёрын түүх 50 жилийн турш холбогдож, дэлхийн түүх өгүүлэх урлагийн стандартыг тогтоосоор ирсэн. Шүтэн бишрэгчдийн олон жилийн турш мөрөөдөж байсан дүрүүдийн нэгдлийг бид эцэст нь авчирч байна" гэв.

"Star Wars/Marvel: Hope Assembles #1" комиксыг 2027 оны 1-р сараас эхлэн комик номын дэлгүүрүүдээс худалдан авах болон "Marvel Unlimited" аппликейшнээр дамжуулан цахимаар унших боломжтой.

Эх сурвалж: Marvel.com

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe