БНХАУ-ын дотооддоо үйлдвэрлэсэн том оврын “COMAC C919” зорчигч тээврийн агаарын хөлөг анхны нислэгээ Улаанбаатар чиглэлд хийж, өчигдөр буюу лхагва гарагт "Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд амжилттай газарджээ.
Нислэгийг БНХАУ-ын Үндэсний агаарын тээвэрлэгч "Air China" компани гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар хотод газардах үед нь "Усан хаалга"-ны хүндэтгэлийн ёслолоор угтан авчээ.
C919 онгоцыг 2015 онд танилцуулж, 2023 оноос дотоодын чиглэлд нислэгээ хийж байсан бол олон улсын анхны тогтмол нислэгээ хийсэн нь энэ юм. “Air China” компани энэ өдрөөс эхлэн тус онгоцоор Бээжин–Улаанбаатарын CA723/CA724 дугаартай нислэгийг өдөр бүр үйлдэхээр төлөвлөжээ.
БНХАУ өөрсдийн тийрэлтэт нисэх онгоц үйлдвэрлэхийг удаан хугацаанд мөрөөдөж ирсэн бөгөөд 2015 онд C919 онгоцыг танилцуулах үеэр Хятадын иргэний нисэхийн газрын дарга Ли Жиасянь "Агуу үндэстэн өөрийн гэсэн том арилжааны онгоцтой байх ёстой" гэж хэлж байжээ.
Сэтгэгдэл үлдээх