BTS хамтлагийн “V” баруун чихнийхээ сонсолын 70 хувийг алджээ

.Graph
2026-08-13

С.Ариун-Эрдэнэ

К-Поп хөгжмийн гол төлөөлөл BTS хамтлагийн гишүүн V сонсголын асуудалтай тэмцэж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү гэнэтийн мэдээг АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хот дахь "Arirang World Tour" аялан тоглолтоо дуусгасныхаа дараа шууд дамжуулах үеэр хэлжээ.

Өдгөө 30 настай дуучин энэ асуудалтай тулгараад хоёр жил хагас орчим болсон ба нууцаа хамтлагийнхаа үнэнч шүтэн бишрэгчдэд анх удаагаа ил болгож байна.

"Хэрэв миний зүүн чихний сонсгол 100 хувь гэж үзвэл баруун чих маань ердөө 30 орчим хувийн л сонсголтой байгаа" хэмээн ярьжээ. 

Түүний сонсгол цэрэгт байхад нь улам муудсан бөгөөд эхэндээ төдийлөн ноцтойд хүлээж аваагүй аж. Харин одоо тогтмол эм ууж, эмнэлгээр эмчлүүлж байгаагаа нэмж хэлсэн байна. 

Эх сурвалж: BBC 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe