Импортолж буй автомашины гаалийн үнэ 360 саяас давсан хэсэгт нэмэлтээр 33 хувийн татвар ногдуулна

.Graph
2026-08-13

Өндөр үнийн дүнтэй автомишины импортод нэмэлт татвар ноогдуулах хууль 8-р сарын 10-наас хэрэгжиж эхэллээ. Импортолж буй автомашины гаалийн үнэ 360 сая төгрөгөөс давсан хэсэгт 33 хувийн онцгой албан татвар нэмж ногдуулах юм. 

Жишээлбэл, импортолсон суудлын автомашины гаалийн үнэ 500 сая төгрөг гэж үзвэл 360 сая төгрөгөөс давсан 140 сая төгрөгт уг татварыг ногдуулна. Ингэснээр тухайн автомашинд Онцгой албан татварын тухай хуулийн 6.3-т заасан үндсэн онцгой албан татвар дээр нэмэгдэж, 46.2 сая төгрөгийн татвар ноогдох юм. 

Энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс 52,225 суудлын автомашин 607.4 сая ам доллароор импортолсон нь сүүлийн гурван жилийн хамгийн бага дүн болжээ. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe