С.Ариун-Эрдэнэ
Өдгөө 39 настай хөлбөмбөгийн од Лионель Месси өнгөрсөн бямба гарагт 68 насандаа таалал төгссөн аав Хорхе Мессидээ зориулан бичсэн салах ёсны захидлаа инстаграм хуудаснаа хуваалцжээ.
Захидалд ирээдүйнхээ талаар бичсэн ба талбайд удаан үлдэх хугацаа байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Үүнийгээ тэрээр аавынхаа орон зайтай шууд холбон тайлбарлажээ.
"Тангүйгээр би юу хийхээ мэдэхгүй байна, цааш яаж үргэлжлүүлэхээ ч мэдэхгүй байна. Би зөвхөн хөлбөмбөг л тоглож ирсэн харин одоо үүнийг дахин удаан үргэлжлүүлж чадах эсэхдээ маш их эргэлзэж байна" гэж тэрээр бичжээ.
Мөн спортын ертөнцийн нэртэй эрхмүүд болох Криштиану Роналду, Неймар, Лука Модрич, Карлос Алькарас нар Мессигийн нийтлэл дор сэтгэгдэл үлдээж эмгэнэл илэрхийлжээ.
Криштиану Роналду "Энэ хэцүү цаг үед чамд болон гэр бүлд нь халуун тэврэлт илгээе, Лео. Хүчтэй байгаарай " гэж бичсэн байна.
Тэмцээний хамгийн сүүлчийн тоглолтын талаар Месси "Би танд цом авчирч харуулахыг хүссэн. Гэвч чадсангүй, хөл минь дахиж урагшилж чадаагүй. Би хэзээ ч гүйцэд сайн мэдрэмж авч чадаагүй" хэмээн дурсжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл үлдээх