АИ 92 төрлийн шатахууны үнэ 200₮-өөр нэмэгдэж 3040 боллоо

Г.Энэбиш
2026-08-14

Иргэдийн өргөн хэрэглэдэг АИ92 шатахууны үнийг дахин 200 төгрөгөөр нэмэгдүүллээ.

Ингэснээр 93040 төгрөгийн үнэтэй боллоо. Харин евро стандартын 92 шатахууны үнэ 3290 төгрөгийн үнэтэй байна.

Долоодугаар сарын хил үнэ дунджаар 750 доллар байсан бол наймдугаар сар гарсаар тонн тутамд 851 доллар болж огцом өсжээ. Ингэснээр нэг тонн шатахууны импортын үнэ 95 доллароор өсөн нэмэгдсэн аж.

Дээрх шалтгаанаар шатахуун импортлогчид 14 хоногийн дараагаар нэгэн зэрэг шатахууны үнийг өсгөлөө.

Энэ тухайгаа салбар яамны дэргэдэх үнийн зөвлөлд мэдэгдээгүй аж. Үнийн зөвлөл одоо хуралдахаар зэхэж байгаа бөгөөд шатахууны үнэ нэмсэн шалтгааныг тодруулах юм байна. Угтаа бол үнээ яагаад нэмж байгаа тухай урьдчилан мэдэгдэж мэдээлэл ирүүлэх үүрэгтэй. Гэхдээ яам болон монополын эсрэг төвд мэдэгдээгүй нэгэн зэрэг үнээ нэмсэн гэв.

Ийнхүү 13 хувьд хүрсэн үнийн өсөлт цааш нэмэгдэж болзошгүй.  Шатахууны үнэ энэ зуны туршид гурав дахь удаагаа ийн нэмэгдлээ.

БНХАУ-аас 95 стандартын 30 мянган тонн шатахуун хилээр орж ирж байгаа. Нийлүүлэлт тогтворжин хомсдол хэсэгтээ намжих төлөвтэй байгаа ч үнийн өсөлт ийнхүү иргэдийн халаасанд шууд нөлөөлөхүйц хэмжээнд хүрэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe