Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түр түдгэлзүүллээ

Ц.Чимэдцэеэ
2024-04-05

Шүүх өнөөдөр (2024.04.05) сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн холбогдсон гэмт хэргийн шинж, яллагдагчийн хувийн байдал болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаанд "сэтгүүлч" мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Прокурорын газраас энэ сарын 2-ны өдөр Н.Өнөрцэцэгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлээд байсныг ийнхүү хангасан байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь худал мэдээлэл тараасан 5 үйлдэл, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн 1 үйлдэл, хувь хүний нууцыг задруулсан 1 үйлдэл, татвар төлөхөөс зайлсхийсэн 1 үйлдэл, мөнгө угаасан 1 үйлдэл, Төрийн нууцыг хууль бусаар олж авсан 1 үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Мөн 1 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон тухай шүүхээс мэдээлээд байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe