BTS хамтлаг буцаж нэгдсэнээр компанийнхаа орлогыг огцом нэмэгдүүлжээ

.Graph
2026-08-14

О.Анужин

БНСУ-ын энтэртаймент салбарын тэргүүлэгч компаниудын нэг  Хайб|Hybe 2026 оны эхний улиралд 698.3 тэрбум воны орлого олсон байна.

Энэ нь өнгөрсөн хугацаанаас 39.5 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд эхний улирлын түүхэн дэх хамгийн өндөр орлого болжээ. BTS хамтлаг тав дахь бүрэн хэмжээний “Ариранг|Arirang” цомгоороо эргэн ирж, гуравдугаар сард худалдаалсан нь голлон нөлөөлсөн.

Цомог худалдаанд гарсан эхний өдрөө 3.98 сая удаа зарагдаж, АНУ-ын “Billboard 200” жагсаалтыг гурван долоо хоног дараалан тэргүүлжээ. Гол дуу болох “Swim” нь “Billboard Hot 100” жагсаалтад BTS хамтлагийн долоо дахь шилдгээр шалгарчээ.

Хамтлагийн уран бүтээлээс гадна Хайб компанийн бусад уран бүтээлчид болох “Enhypen”, “Katseye” болон “Cortis” нарын үйл ажиллагаа компанийн орлогод мөн хувь нэмэр оруулсныг дурдах нь зүйтэй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe