Кино урлагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг уриалдаг "Inspiring Asia" бичил кино наадмын Монгол дахь үндэсний шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж, олон улсад өрсөлдөх шилдэг бүтээлүүдээ тодрууллаа.
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам энэ жил “Community Empowerment” буюу “Нэгдье, Бэхэжье, Хөгжье” сэдвийн дор Азийн найман бүс нутагт зэрэг өрнөж байгаа бөгөөд Монгол Улс анх удаа үндэсний шалгаруулалтаа амжилттай зохион байгуулжээ.

Энэ жилийн наадмын гол зорилго нь хүмүүс өөрсдийн гэрэлт ирээдүйг хамтын хүчээр хэрхэн бүтээж буйг харуулах явдал байв. Оролцогчид хүүхэд хамгаалал, байгаль орчин, боловсрол, залуусын оролцоо, тэгш хүртээмж зэрэг сэдвээр нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж буй төсөл, хөтөлбөрүүдээ кино урлагаар дамжуулан харуулсан бөгөөд оюутан залуус, уран бүтээлчид, иргэний нийгэм, сошиал энтерпрайзын төлөөллүүд идэвхтэй оролцлоо.
Үндэсний шалгаруулалтад нийт 26 бүтээл ирснээс “Шилдэг бичил кино” болон “Шилдэг төсөл” ангилалд давхардсан тоогоор 9 бүтээл шалгарч, Монгол Улсаа төлөөлөн БНХАУ, Индонез, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Хонг Конгийн шилдэг бүтээлүүдтэй олон улсын шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.
"Inspiring Asia" наадмыг Монгол Улсад зохион байгуулахад Лоринэт сан бүс нутгийн албан ёсны хамтрагчаар ажиллаж, Голомт сан дэмжигч байгууллагаар оролцлоо. Мөн олон улсын түвшинд Азийн бүсийн олон байгууллагууд платформ түншээр нэгдэж, манай уран бүтээлчдийн дуу хоолойг олон улсад хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
ШАЛГАРСАН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД:
Шилдэг төсөл ангилалд:
Шилдэг бичил кино ангилалд:

Тусгай шагналын эзэд:
Кино наадамд шилдгээр шалгарсан бүтээлүүдийг ЭНД дарж үзэх боломжтой.
Лоринэт сангийн тухай:
Лоринэт сан нь Монгол Улсад туслалцаа дэмжлэг шаардлагатай байгаа хүүхэд, залуусын амьдралд тогтвортой, эерэг өөрчлөлтийг бий болгох үндсэн зорилготой. Сан нь хүүхэд, залуучуудын сайн сайхан байдлыг сайжруулах шийдлүүдийг санхүүжүүлж, дэмжихийн зэрэгцээ тэдний эргэн тойрон дахь тогтолцоог бэхжүүлэхэд анхааран ажилладаг аж.
Сэтгэгдэл үлдээх