Хурлын орчимд авто замын хөдөлгөөнийг хязгаарлан зөвхөн тусгай автомашинууд нэвтэрнэ

.Graph
2026-08-17

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр эхэлнэ. Энэ үе хаагдах авто зам, зогсоолын мэдээллийг хүргэе. 

Авто зогсоолыг түр хаана:

  • Нарантуул ОУХТ,
  • Дүнжингарав худалдааны төв,
  • Шинэ 100 айл худалдааны төвийн авто зогсоолыг бүрэн хаана.

Иймээс эдгээр худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд хувийн автомашинаар очихоос зайлсхийж, нийтийн тээвэр ашиглах эсвэл зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг хүсье.

Зөвхөн нийтийн тээвэр болон онцгой албаны тээвэр нэвтэрнэ:

  • Дүнжингарав захын баруун урд уулзвараас Дүнжингаравын гудамжийг Зүүн Жанжин 1-р гудамжтай холбосон уулзвар хүртэл;
  • Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Өгөөмөр захын зүүн урд уулзвар хүртэл;
  • Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Дүнжингарав захын баруун урд уулзвар хүртэл авто зам хязгаарлалттай.

Эдгээр хэсгээр хувийн автомашинтай зорчих боломж хязгаарлагдах тул иргэд ойр орчмын өөр чиглэл, нийтийн тээвэр, явган хөдөлгөөнд оролцох боломжтой. 

Нийтийн тээврийн нэмэлт богино эргэлтийн автобусны чиглэл нэмэгдэнэ:

ОфицерНарантуулДүнжингарав чиглэлд,

120 мянгатХоумплазаНарантуулДүнжингарав чиглэлд явна.

Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөний түр зохицуулалтад хүлээцтэй, найрсаг хандаж, зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг уриалж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe