Ц.Элбэгдорж долоон жилийн дараа АТГ-ын хаалгыг татлаа

.Graph
2026-08-17

Ердөө хэдхэн сарын өмнө л интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирээд удаагүй байгаа билээ. Гэхдээ интерполын шугамаар биш өөрөө онгоцныхоо тасалбарыг захиалаад хүрээд ирсэн. Ирсэн хойноо арга хэмжээнүүдэд оролцоод явж байсан учраас улс төрийн хүрээнд тохироо хийгдэж холбогдоод байсан хэргүүдийг нь дарахаар болсон талаар ч зарим эх сурвалжууд ярьж байсан юм. Тэгвэл өнөөдөр түүнийг АТГ-аас дуудан мэдүүлэг авсан байна. Яг ямар хэрэг дээр мэдүүлэг авсан талаар тодорхой мэдээлэл АТГ-аас өгөөгүй. Мэдүүлэг өгөх гээд очсон Ц.Элбэгдорж ч өөрөө мэдээгүй гэв. Гэхдээ түүнтэй хамт Эрдэнэтийн нөлөө бүхий хүмүүс АТГ-руу орж харагдсан учраас “Эрдэнэтийн 49 хувь”-тай холбоотой байж магадгүй байна. Ерөнхийлөгчөөс бууснаасаа хойш нэг их удалгүй АНУ-руу явж түүнээс хойш нэг ч удаа эх орондоо хөл тавиагүй түүнийг

  • Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон гэх хэрэгт,
  • “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн багын найз нь гэгдэх Б.Отгонбаатар нартай холбоотой хэрэгт,
  • ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэгт,
  • 2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх зэрэг хэрэгт буруутган шалгаж байсан юм.

2020 онд эдгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах гэсэн боловч тухайн үед Ц.Элбэгдорж аль хэдий нь АНУ-руу гараад явчихсан байсан билээ.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe