Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр луу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдсан хэрэг гарсан.
Уг хэргийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллага шалгалтын ажлыг эхлүүлж, тэмцэгч Г.Солонго тэргүүтэй иргэдийг түр саатуулжээ.
"Монголиа Фэйсинг Энержи" компани нь 2024 онд Засгийн газрын 137 дугаар тогтоолоор бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхээ авч, АМГТГ-тай найман жилийн хугацаатай гэрээ байгуулан хоёр дахь жилдээ ийн ажиллаж байна.
Тэгвэл эл явдал зөвхөн иргэд хоорондын сошиал тэмцлээр хязгаарлагдахгүй бөгөөд манай улс урд хөршөөсөө салшгүй холбоотойг дараах тоо баталж байна.
- Улсын хэмжээнд 1998-2025 оны хооронд нийт 11.75 сая тонн газрын тос олборлосоноос 11.267 сая.тонныг нь БНХАУ-руу экспортлож, борлуулалтын орлогоос 2.79 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ.
- Жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын шатахууны хэрэглээний 50 гаруй хувийг хангах газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орвоос түүхий эд хамгийн чухал. Хайгуулын ажлыг тус улсын компани гүйцэтгэж байна.
- Энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд БНХАУ-тай 7.7 тэрбум ам.долларын худалдаа хийснээс 6.3 тэрбум ам.доллар нь экспорт байна. Үүний дийлэнх нь уул уурхайн бүтээгдэхүүн байна.
- Нийт импортын 37.4 хувь буюу 1.4 тэрбум орчим ам.долларын бараа, бүтээгдэхүүн БНХАУ-аас импортолжээ.
- Гадаад харилцааны яам болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын (IOM) судалгааны мэдээллээр БНХАУ-д Монгол Улсын 10,000-13,000 орчим иргэн урт болон богино хугацаагаар оршин сууж байна.
БНХАУ-ын иргэдтэй зүй бус харьцаж буй нэр бүхий монгол босогчдын дүрс Хятадын сошиал хуудсаар тарсаар байгаа бөгөөд тик ток (douyin) дээрх зарим сэтгэгдлийг хүргэж байна.
- Монголд шатахууны хомсдол газар авсан тул Хятад компанитай хамтран ажиллаж, газрын тос олохыг хичээж байгаа. Өөрөөр хэлбэл Хятадаас тусламж хүсэж, газрын доорх газрын тосыг хайж, олборлож, боловсруулахаар ажиллаж байгаа. Энэ эмэгтэй үнэхээр буруу ойлгосон бололтой.
- Энэ эмэгтэй яг юу хийгээд байна аа. Холбоо барих хаяг байна уу?
- Энэ арай хэтэрч байна аа. Энгийн иргэдэд ингэж авирлах эрх байдаг гэж үү?
- Энэ улсад хууль дүрэм гэж байна уу?
- Бид бүх боомтоо хаачихвал бидний сайхныг мэдэрнэ дээ.
- Өөрсдийнхөө газар нутаг дээр л ингэж байх шив. Чадвал хилийн ойролцоо хүрээд ир.
- Монголчуудын сайхан сэтгэл нь энэ шүү.
- Ямар арга хэмжээ авахыг нь харъя.


Сэтгэгдэл үлдээх