О.Анужин
И-спортын дэлхийн аварга шалгаруулах (Esports World Cup 2026) тэмцээний "Counter Strike-2" төрлийн аварга шалгаруулах тэмцээн Францын нийслэл Парис хотноо 2026 оны наймдугаар сарын 12-27-ны хооронд болж байгаа.
"The Mongolz" баг наймдугаар сарын 16-нд хэсгийн доод шатны хасагдах тоглолтод Бразилын "paiN Gaming" багийг 2:0 онооны харьцаатай ялж, тэмцээнээ үргэлжлүүлэх эрхээ авчээ.
Тоглолтын эхний газар болох "Nuke" дээр "The MongolZ" өрсөлдөгчийнхөө сонголтыг 13:10 харьцаатай буулган авсан бол хоёр дахь газар болох "Inferno" дахь үед өрсөлдөгчөө 13:4 харьцаагаар илт давуу дуусгажээ. "Inferno" дээр The MongolZ баг эхний хагасыг 8:4 харьцаатай тэргүүлээд, хоёрдугаар хагаст мөн эсрэг багтаа нэг ч боломж олгосонгүй.
Энэ тоглолтод багийн ахлагч "bLitz" буюу Б.Гарьдмагнай онцгой тоглож, нийт 37 kill, 93.5 ADR, 75 хувийн KAST үзүүлэлттэйгээр 1.54 үнэлгээ авчээ. Мөн тоглогч 910 буюу Өсөхбаяр 36 kill, 1.28 үнэлгээгээр багийн ялалтад маш чухал хувь нэмэр оруулсан байна.
Уг тэмцээнд 32 баг оролцож байгаа бөгөөд нийт шагналын сан нь хоёр сая ам.доллар. Хэсгийн шатны дараах "Play-off" шат нь наймдугаар сарын 19-23-ны хооронд бөгөөд шөвгийн 16-аас эхлэн багууд нэг хожигдлоор тэмцээнээс хасагдах системээр өрсөлдөнө.
Ийнхүү "The MongolZ" баг өнгөрсөн жилийн аварга цолоо хамгаалах аяллаа үргэлжлүүлэхээр боллоо.
Манай улсын дараагийн тоглолт наймдугаар сарын 20-ны 19.00 цагт Саудын Арабын "Falcons" багийн эсрэг.
Эх сурвалж: Counter Strike 2 | Esports World Cup
Counter Strike 2 | Esports World Cup
Esports World Cup 2026 overview | HLTV.org
The Mongolz Eliminate paiN to Reach Esports World Cup Playoffs
Сэтгэгдэл үлдээх