КОП-17: Газрын доройтол, гантай тэмцэх, санхүүжилт болон шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэж байна

.Graph
2026-08-18

О.Анужин

1992 онд Бразилын Рио-де-Жанейро хотод болсон НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн бага хурлын үеэр гишүүн орнууд байгаль орчны гурван том гэрээг байгуулжээ. Үүнд:

  1. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (UNFCCC)
  2. Биологийн олон янз байдлын тухай конвенц (CBD)
  3. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD).

Эдгээр хамтын хэлэлцээр нь хоорондоо салшгүй холбоотой. Уур амьсгал өөрчлөгдөж, дулаарвал цөлжилт хурдасна. Цөлжилт явагдаж газар доройтвол тэнд амьдардаг амьтан, ургамал устаж биологийн олон янз байдал үгүй болно.

Биологийн олон янз байдал багасвал нүүрсхүчлийн хийг шингээх чадвар муудаж, уур амьсгалын өөрчлөлт улам даамжирна. Иймд улс орнууд эдгээр асуудлыг тус тусад нь биш, нэгдмэл байдлаар шийдэхийг зорьдог.

COP17 бол Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц (UNCCD)-ийн нэрийн дор, НҮБ-ын стандартаар, хоёр жил тутамд зохион байгуулагддаг дэлхийн хэмжээний арга хэмжээ юм. COP17 гэдэг нь "Оролцогч талуудын 17-р бага хурал" гэсэн утгатай. Уг хурлаас гарсан баримт бичиг нь цөлжилтийн эсрэг ирэх хоёр жилийн замын зураглал болдог.

Өөрөөр хэлбэл талууд хурлаас гарсан зөвлөмж, бодлогын баримт бичгүүдийн дагуу дотоодын бодлогоо тодорхойлох бөгөөд НҮБ-ын байгууллагууд санхүү, арга зүйгээр тусалдаг.

COP 17-ын урьдчилсан хөтөлбөрийг баталжээ.

  • Санхүү (8 дугаар сарын 24): Сангийн сайдууд, хөгжлийн банкууд, хувийн хэвшлийнхэн газрын нөхөн сэргээлтэд шаардлагатай хөрөнгө оруулалтын зөрүүг арилгах, томоохон хөрөнгө оруулалт татах талаар хэлэлцэнэ.
  • Ус (8 дугаар сарын 25): Ган гачгийн эрсдэлийн менежментийг сайжруулах, усны нөөцийн нэгдсэн менежментийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэнэ.
  • Газар ба хүмүүс (8 дугаар сарын 26): Орон нутгийн иргэд, малчид, залуучууд, эмэгтэйчүүд, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг хүргэнэ.
  • Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэнд (8 дугаар сарын 27): Хөрсний нөхөн сэргээлт, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн бүтээмж, тариаланчдын амьжиргааг хэлэлцэнэ. 

Тэгвэл өнөөдөр газрын доройтол, гантай тэмцэхэд хэрэгжилт, санхүүжилт болон шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe