Лейкерс АНУ-ын спортын түүхэн дэх хамгийн дээд үнээр зарагдав

.Graph
2026-08-19

С.Ариун-Эрдэнэ

Дисней(Disney) компанийн гүйцэтгэх захирал асан Боб Айгер болон гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулагч(venture capitalist) Жош Кушнер нар Лос-Анжелес Лейкерс (LA Lakers) багийг 12.5 тэрбум ам.доллароор худалдан авчээ.

Гэхдээ тус хэлцлийг бүрэн дуусгахын тулд АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо(NBA)-ны Удирдах зөвлөл(Board of Governors)-өөс албан ёсоор зөвшөөрөл авсан байна.

Энэ нь худалдаа нь Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо(NBA) тэрбумтан Марк Уолтерыг тус багийн дийлэнх хувийг эзэмшигчээр баталснаас хойш нэг жил ч хүрэхгүй хугацааны дараа боллоо.

Айгер, Кушнер нар өнгөрсөн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ анх "ESPN" спортын сувгаас мэдээлсэн энэхүү хэлцлийг баталгаажуулсан.

Тэд "Үнэнч хөгжөөн дэмжигчдийн хувьд бид дэлхийн хамгийн алдартай спортын багуудын нэг болох Лос-Анжелес Лейкерсийн удирдагчид болох боломж олдсонд туйлын их нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Бидний урт хугацааны зорилго бол энэхүү бат бөх суурин дээр тулгуурлан хамгийн дээд түвшинд өрсөлдөж энэхүү гайхалтай баг түүний хөгжөөн дэмжигчид болон Лос-Анжелес хотод чин сэтгэлээсээ зүтгэх явдал юм" хэмээн дурджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Лейкерсийг худалдаж авахад спорт, энтертайнмент чиглэлээр дагнасан "Thrive Eternal" хэмээх шинэ толгой компани санхүүжилтийг нь дэмжиж ажиллах аж. Жош Кушнер багийн гол хяналтыг гартаа авч харин Боб Айгер багийн удирдлагын багт оролцож ажиллах төлөвлөгөөтэй байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe