Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид тодорлоо

.Graph
2026-08-19

С.Ариун-Эрдэнэ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн боллоо.

Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан Улсын нийслэл Астана хотноо 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 1-ний хооронд болно.

ЭРЭГТЭЙ

  • 57 кг — Б.Мөнх-Эрдэнэ /Төгс/
  • 61 кг — Г.Батнасан /Төгс/
  • 65 кг — Б.Зэнээмэдэр /Тэхмөнх/
  • 70 кг — Т.Тулга /Хүч/
  • 74 кг — Б.Ган-Эрдэнэ /Арслан/
  • 79 кг — О.Сүлдхүү /Алдар/
  • 86 кг — Н.Батбилгүүн /Алдар/
  • 92 кг — Ц.Ганбат /Алдар/
  • 97 кг — Т.Дэмчигдорж /Алдар/
  • 125 кг — Б.Намбардагва /БГД АА/

Сорил тэмцээний дүнгээр эрэгтэйчүүдийн 61 кг-ын Г.Батнасан, 65 кг-ын Б.Зэнээмэдэр, 74 кг-ын Б.Ган-Эрдэнэ, 92 кг-ын Ц.Ганбат, 125 кг-ын Б.Намбардагва нар насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцох эрхээ авлаа. 

ЭМЭГТЭЙ

  • 50 кг — Д.Отгонжаргал /МЧБХ/
  • 53 кг — Б.Отгонтуяа /Алдар/
  • 55 кг — Ц.Намуунцэцэг /СТС/
  • 7 кг — Б.Хулан /Аврагч/
  • 59 кг — Х.Болортуяа /Аврагч/
  • 62 кг — Т.Алтжин /Хилчин/
  • 65 кг — Т.Энхжин /Алдар/
  • 68 кг — Э.Дэлгэрмаа /Хүч/
  • 72 кг — З.Болортунгалаг /Хилчин/
  • 76 кг — Э.Даваанасан /Алдар/

Харин эмэгтэйчүүдийн 53 кг-ын Б.Отгонтуяа анх удаагаа Дэлхийн аваргын дэвжээнд хүч сорихоор шалгарсан байна. 

Тус сорил тэмцээнд МУГТ Э.Бэхбаяр АНУ-аас ирж оролцон, залуу тамирчдадаа урам зориг өгч, туршлагаасаа хуваалцсан байна. Ийнхүү Монголын чөлөөт бөхийн шинэ үеийн шилдэг тамирчид Дэлхийн аваргын дэвжээнд өрсөлдөх бэлтгэлээ базааж байна.

 Эх сурвалж:  Mongolian Fact Checking Center

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe