О.Анужин
Жүжигчин Том Холланд (Tom Holland) гол дүр бүтээсэн “Spider-Man: Brand New Day” кино Питер Паркерийн амьдралын илүү ганцаардмал, бараан үеийг харуулжээ.
Олон улсын мэдээллийн агентлаг "Гардиан|The Guardian" тус киног таваас 3 одоор үнэлсэн бөгөөд өмнөх Spider-Man кинонуудын өндөр амжилтыг бүрэн давтаж чадсан эсэхэд эргэлзсэн байна.
“No Way Home” ангид гарсан үйл явдлын дараа Питер хайртай хүмүүсийнхээ дурсамжаас арчигдсан хэвээр үлдэж, Нью-Йорк хотыг хамгаалан ганцаараа амьдарч байгаа нь киноны гол суурь болжээ. Өдөр бүр гэмт хэрэгтэй тэмцэхийн зэрэгцээ өнгөрсөн амьдрал, хайртай хүмүүсээ мартах гэсэн хүнд мэдрэмжтэйгээ тэмцэнэ.
Гэвч зөвхөн сэтгэлзүйн асуудлаар хязгаарлагдахгүй, тайлбарлахад хэцүү, бие махбодын өөрчлөлтүүд ч гарч эхэлдэг байна. Эдгээр өөрчлөлт нь кинонд өмнөх Хүн-Аалзын бүтээлүүдээс илүү бараан, түгшүүртэй өнгө аясыг бий болгожээ.
“Гардиан” уг хэсгүүдийг алдарт найруулагч Дэвид Кроненберг(David Cronenberg)-ийн кинонуудыг санагдуулам бие махбодын аймшгийн хэв маягтай хэмээн тодорхойлсон байна.
Харин Зэндаяагийн бүтээсэн ЭмЖэй|MJ дүр киноны хамгийн хүчтэй талуудын нэг болж, түүний тоглолт бүтээлд илүү бодит, сэтгэл хөдлөлтэй мэдрэмж өгсөн гэж шүүмжлэгч үзжээ.
Гэсэн хэдий ч кино өмнөх ангиудынхаа амжилт, дүрүүд болон санаанд хэт түшиглэсэн мэт санагдаж, үзэгчдэд цоо шинэ зүйл өгөх тал дээр дутагдалтай байсан гэж The Guardian онцолсон.
Ялангуяа Хүн-Аалзын түүхийг илүү зоримог чиглэлд хөгжүүлэх боломж байсан ч кино энэ боломжийг бүрэн ашиглаж чадаагүй хэмээжээ. Гэсэн ч эрэгтэй эмэгтэй гол дүрийн харилцаа киноны сэтгэл хөдлөлийн гол цөм хэвээр үлдэж, цаашдын Хүн-Аалзын түүхийг сонирхох шалтгаан болоод байгаа юм.
Улмаар энэхүү шинэ анги кино болж чадаагүй ч Питер Паркерийн илүү нас бие гүйцсэн, ганцаардмал талтай танилцуулах шинэ бүлэг болжээ.
Сэтгэгдэл үлдээх