Сургууль, цэцэрлэгүүд аравдугаар сарын 1-ээс өмнө нэг ч нүхэн жорлонгүй болно

.Graph
2026-08-19

О.Анужин

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний загварыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. 

Энэ жил нэг ч сургууль гурван ээлжээр хичээллэхгүй.

Улсын хэмжээнд Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд “Ногоон чөлөөлөлт” хэрэгжүүлж, 100 сургуулийг шинэчлэн зохион байгуулна.

Ямар нэг хувийн сургууль худалдаж авахгүй. Харин бүтнээр нь түрээслэх асуудлыг хэлэлцэж байна.

Нийслэлд хотхоны 30 гаруй сургууль дээр 20 мянга орчим хүүхэд, төрөлжсөн ахлах сургууль буюу 3000-аас дээш хүүхэдтэй 40 орчим сургуулийг хотхоны бага сургууль болгож, ачааллыг тэнцүүлнэ.

100 мянган компьютер(chromebook)-ийг сургууль, цэцэрлэгүүдэд тараана. 

Дэлхийн жишигт нийцсэн англи хэлний сургалтын цахим систем болох “Pearson”, Финляндын боловсролын арга зүйд суурилсан, хиймэл оюун ухаан болон тоглоомын хэлбэрийг ашигладаг математикийн цахим “Edduten” платформоор тус тус хичээл заах боломжоор хангана.

2026 оны аравдугаар сарын 1-нээс өмнө нэг ч сургууль, цэцэрлэг нүхэн жорлонгүй болно.

Хөдөө орон нутгийн 332 сургуулийн 317 нь цэвэрлэх байгууламжаа бүрэн шинэчилсэн бол 218 цэцэрлэгийн 210 нь шинэчилсэн байна. Дотуур байрны 245-аас 237 нь бүрэн шинэчлэгдсэн.

Үүнээс гадна хүүхэд сургууль дээрээ өдөрт 2 литр цэвэршүүлсэн ус уух "Амин ус" хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Ташрамд дурдахад, энэ хичээлийн жилээс олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглож байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн ч ямар журмын дагуу, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй хэвээр байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe