МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх тулааныхаа дараа Монголын боксын холбоонд олимпын сорилго тэмцээнд оролцох хүсэлтээ байгаагаа илэрхийлж, холбоо зөвшөөрсөн. Тэгвэл тэрээр өнгөрсөн амралтын өдөр болсон олимпын эрх олгох тэмцээнд оролцох тамирчдыг шалгаруулах сорилгод оролцсон юм. Тэрбээр 63.5 кг жингийн ангилалд тулалдаж, ирэх тавдугаар сард болох олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд эх орноо төлөөлж оролцохоор боллоо. Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо тавдугаар сарын 21-ээс зургаадугаар сарын 03-ны өдрүүдэд болно.
Сэтгэгдэл үлдээх