Засгийн газар 2026 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн талаар мэдээлэл өглөө.
Ерөнхий сайд Н.Учрал "Төр өөрөө бүсээ чангална, төсвөө 1,4 их наядаар хэмнэнэ" гэсэн ч "Төрийн тогтвортой байдлыг хадгалахын тулд яамдын тоог цөөлөхгүй" хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдээд байна.
Урсгал зардлаас 431,4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249,5 тэрбум нийт 1,4 их наяд 38,9 тэрбум төгрөг хэмнэнэ.
Хэмнэсэн зардлаасаа шинэ оныг хүлээж хойшлуулалгүйгээр 11-р сараас төрийн үйлчилгээний албаны цалинг жигд 50 хувиар нэмнэ.
475 мянган ахмад настандаа суурь буюу баталгаат тэтгэвэр олгоно.
Ирэх өвөл гал алдахгүйн тулд цахилгаан станцуудын засвар, шинэчлэл, нөөцийн мах, түлш шатахууны нөөц, цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зэрэг хэн бүхэнд хэрэгцээ шаардлагатай, хэрэгтэй зүйлдээ зориулна.
Мөэ Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Төсөв нь ашигтай гарсан аймгуудын 2,8 их наяд төгрөгийг төсөв рүү татаж авна" хэмээлээ.
Сэтгэгдэл үлдээх