Холливудын жүжигчин, дуучин Селена Гомезыг залилангийн хэргээр шүүхэд өгчээ.
Түүний ээжтэйгээ хамтран байгуулсан сэтгэл зүйн эрүүл мэндийн "Вондермайнд Глобал|Wondermind Global" компанид хөрөнгө оруулсан таван хөрөнгө оруулагч ийнхүү зарга үүсгэд байгаа аж.
Хөрөнгө оруулагчид поп одыг гэрээнд заасан брэндээ "идэвхтэй хөгжүүлнэ" гэсэн амлалтаа биелүүлээгүй, үүрэг хариуцлагаа бүрэн умартсан нь компанийг санхүүгийн хүнд хямралд оруулсан гэж буруутгажээ.
Шүүхийн нэхэмжлэлээр тэд оруулсан 1.2 сая долларын хохирлыг шүүхийн зардалтай хамт эргүүлэн авахаар шаардаж байна.
Мөн Селена Гомез үүрэг хүлээсэн гэрээнд гарын үсэг зурсан дүр үзүүлээд, дараа нь түүнийгээ үл тоомсорлосон гэж шүүхийн бичигт дурджээ.
Түүний ээж Мэнди Тифи болон бизнес эрхлэгч Даниелла Пирсон нартай хамтран энэхүү сэтгэл зүйн эрүүл мэндийн платформыг үүсгэн байгуулсан.
Цахим платформоор дамжуулан сэтгэл зүйн эрүүл мэндийн контентыг хүмүүст илүү хүртээмжтэй болгох зорилготой байсан бөгөөд үүндээ хөрөнгө оруулагчдыг татсан байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл үлдээх