С.Ариун-Эрдэнэ
Мета компани залуу хэрэглэгчдийг онилж, хохироосон гэх хэргээр шүүх дээр дараалан ялагдал хүлээгээд байна.
Харин энэ удаагийн шүүх хурал тэдний үйл ажиллагаанд хамгийн том аюул учруулж болзошгүй.
Уг маргаан 2023 онд Калифорни, Нью-Йорк зэрэг АНУ-ын 30 муж улсын гаргасан нэхэмжлэлээс эхтэй. Тэд Метаг хүүхдийн хувийн нууцыг хамгаалах холбооны болон мужийн хуулиудыг олноор зөрчсөн гэж буруутгаж байна.
Мужууд Метагаас 1 их наяд гаруй ам.доллар нэхэмжлээд зогсохгүй инстаграм, фэйсбүүктээ өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Үүнд лайк тоолохыг зогсоох, доош нь гүйлгээд л байдаг тасралтгүй хуудсыг үгүй хийх зэрэг багтжээ.
Хэрэв Мета ийм том хэрэгт ялагдвал залуучуудын сошиал медиа ашиглах хэлбэрийг үндсээр нь өөрчлөхөд хүрнэ.
Мужуудын шаардаж буй өөрчлөлтүүд:
Эдгээр бүх функцууд нь өнөөдөр Метагийн аппликэйшнүүдийн хамгийн гол хэсгүүд юм. Шүүхэд гомдол гаргасан мужуудын үзэж байгаагаар эдгээр функцууд нь хүүхэд залуусыг апп дээр аль болох урт хугацаагаар байлгах зорилготой. Мөн байнга мэдэгдэл илгээж, аппликэйшнээ бага ашиглахад нь саад болдог гэжээ.
Мета компани эдгээр буруутгалыг эрс үгүйсгэж, тус компанийн хэвлэлийн төлөөлөгч "Бид эдгээр мэдэгдлийг эрс эсэргүүцэж байна. Бид залуучуудыг дэмжихийн тулд тууштай ажиллаж ирснийг баримтууд гэрчилнэ" хэмээн мэдэгдсэн.
Энэхүү хэргийг Калифорни мужийн холбооны ахлах шүүгч Ивонн Гонзалес Рожерс (Yvonne Gonzalez Rogers) шүүнэ. Тэр Илон Маск, Сэм Алтман нарын шүүх хурлыг удирдаж байсан бөгөөд 20 гаруй жил ажиллахдаа маш шулуун, шийдэмгий шүүгч гэдгээрээ танигдсан нэгэн билээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл үлдээх