Японы зүүн хэсэгт түүхэнд байгаагүй их бороо орсны улмаас зургаан хүн амиа алдлаа

.Graph
2026-08-20

С.Ариун-Эрдэнэ

Японы зүүн хэсэгт 2026 оны 8 сарын 13-ны пүрэв гарагийн шөнө түүхэнд байгаагүй их бороо орсны улмаас зургаан хүн амиа алдаж, үерлэн хөрсний нураад байна. Мөн нийслэл Токио хотын ойролцоох Тиба мужид нөхцөл байдал хамгийн хүнд болжээ.

Үерийн усанд автсан нэг эмэгтэй машиндаа амиа алдсан бол хоёр хүн гудамжинд унаж нас баржээ. Мөн таван хүн хүнд бэртэж гэмтсэн байна.

100,000 гаруй өрхийг яаралтай нүүхийг анхааруулсан бөгөөд 20,000 гаруй айл өрх цахилгаангүй болжээ.

7,000 аялагч Токиогийн Нарита олон улсын нисэх онгоцны буудал дээр хоноглосон. Галт тэрэг болон хурдны замуудыг хөрсний нуралт, үерийн улмаас хааж, 1,800 орчим хүн Тиба мужийн захиргааны байранд хоноглосон байна.

Үүнээс гадна энэ долоо хоногт Дельфин (Dolphin), Чан-хом (Chan-Hom), Пэйлоу (Peilou) гэх гурван том хар шуурга зэрэгцэн гарч Япон, Филиппин, Хятад улсуудыг дайрсан. Филиппинд үерийн аюулаас болж сургууль, цэцэрлэгүүдийг хаасан бол Хятадад 1 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэв.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe