Николас Холт Харри Поттер цувралын багт нэгдлээ

.Graph
2026-08-20

С.Ариун-Эрдэнэ

Английн алдарт жүжигчин Николас Холт(Nicholas Hoult) олныг байлдан дагуулаад буй "Харри Поттер (Harry Potter)” цуврал киноны хоёрдугаар бүлэгт Хогвартс сургуулийн профессор Гилдерой Локхарт(Gilderoy Lockhart)-ын дүрийг бүтээхээр болжээ. 

Английн хүүрнэл зохиолч Ж.К.Роулингийн бестселлер номоос сэдэвлэсэн уг эхний бүлэг “HBO” сувгийн шинэ цуврал 12 дугаар сарын 25-нд дэлгэцнээ гарч эхэлнэ.

Локхартын дүр нь Харри Поттерын хоёр дахь хичээлийн жилд "Харанхуй хүчний эсрэг хамгаалах урлаг"-ийн багшаар ажилладаг, олны танил, өөртөө хэтэрхий итгэлтэй зохиолч билээ. Кинонд энэ дүрийг өмнө нь жүжигчин Сэр Кеннет Брана (Sir Kenneth Branagh) бүтээж байсан юм.

Одоогийн байдлаар тодорхой болоод байгаа цувралын гол дүрүүдийг танилцуулж байна.

Харри Поттер: Доминик Маклафлин (Dominic McLaughlin)

Рон Уизли: Аластэйр Стаут (Alastair Stout)

Хермиони Грэйнжер: Арабелла Стантон (Arabella Stanton) 

Альбус Дамблдор: Жон Литгоу (John Lithgow)

Минерва Макгонагалл: Жанет Мактир (Janet McTeer)

Северус Снейп: Паапа Эссиеду (Paapa Essiedu)

Рубеус Хагрид: Ник Фрост (Nick Frost)

Профессор Квиррелл: Люк Тэллон (Luke Thallon)

Аргус Филч (Жижүүр): Пол Уайтхаус (Paul Whitehouse)

Гилдерой Локхарт: Николас Холт (Nicholas Hoult) (Хоёрдугаар бүлэгт гарна) 

Эх сурвалж: BBC 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe