Улаанбаатар хот Дэлхийн банк групптэй техникийн болон зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэ

.Graph
2026-08-21

Улаанбаатар хот Дэлхийн банк группийн хамтын ажиллагааны хүрээнд хотын хөгжлийн төслүүдэд шаардлагатай техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээг авах, олон улсын сайн туршлага, мэдлэгийг нэвтрүүлэх чиглэлээр харилцаагаа өргөжүүлнэ. Тухайлбал, 

  • Хотын тэсвэрлэх чадвар ба үерийн эрсдэлийн менежмент;
  • Тогтвортой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тээврийн тогтолцоо;
  • Төслийн бэлтгэл ажил, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Институцын чадавхыг бэхжүүлэх, мэдлэг, туршлага хуваалцах
  • Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмэр оруулж болох бусад чиглэлүүд үүнд багтаж байна.

Мөн төслийн хөгжүүлэлт болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, талуудын уялдаа зохицуулалтыг сайжруулах, өндөр түвшний яриа хэлэлцээг өргөжүүлэхэд хамтарна. Ингэснээр Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, томоохон төслүүдийг олон улсын шилдэг туршлагатай уялдуулах боломж бүрдэх юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Дэлхийн Банк группийн харилцан итгэлцэл, үр дүнд тулгуурласан олон жилийн түншлэлийг хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг дэмжих хүрээнд үргэлжлүүлэн бэхжүүлнэ. Тухайлбал, иргэдийн аюулгүй байдал, дэд бүтцийн тэсвэрлэх чадварыг хангахад нэн чухал ач холбогдолтой “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох технологийг нэвтрүүлэх төсөл” -ийн хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, түүнчлэн “Улаанбаатар Трамвай төсөл” -ийн бэлтгэл ажлын хүрээнд өрнөж буй хамтын ажиллагаа нь Улаанбаатар хотод уур амьсгалын өөрчлөлт болон болзошгүй эрсдэлд тэсвэртэй, тогтвортой хотын хөгжлийг урагшлуулахад чиглэж буй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe