Жүжигчин Кит Харингтон Харри Поттер цувралд Гилдерой Локхартын дүрийг бүтээнэ

.Graph
2026-08-25

“Game of Thrones”(Хаан ширээний тоглоом) кинонд Жон Снөвийн дүрээрээ алдаршсан Английн жүжигчин Кит Харингтон HBO-ийн бүтээж буй “Harry Potter”(Харри Поттер) телевизийн цувралын хоёрдугаар ангид Гилдерой Локхартын дүрийг бүтээхээр болжээ. 

Уг өөрчлөлтийг цувралын албан ёсны инстаграм хуудсаар зарласан бөгөөд Гилдерой Локхартын дүрд анх тоглохоор болсон жүжигчин Николас Холт цагийн хуваарийн зөрчлийн улмаас төслөөс гарсан талаар хэвлэлүүд мэдээлж байна. 

Локхарт бол баатар мэт харагдах дуртай ч хуурамч нэр хүндээр амьдардаг эсрэг талын дүр юм. 

Цувралын эхний дэвтэр болох "Харри Поттер ба Философийн чулуу" кино зул сарын өдөр буюу 2026 оны 12 дугаар сарын 25-нд нээлтээ хийх юм. 

Харри Поттерын эхний улирал долоон ангитай бөгөөд үргэлжлэх хугацааг ойролцоогоор 10 жил гэж төлөвлөж байна. Нэг анги нь ойролцоогоор 100 сая ам.долларын өртөгтэй байхаар байгаа нь телевизийн салбарт урьд өмнө нь байгаагүй өндөр зардал юм. Хэрэв цуврал 56 ангитай долоон бүлэг үргэлжилбэл нийт зардал нь 5.6 тэрбум ам.доллар хүрч магадгүй гэж тооцоолж байна. 

Хоёрдугаар ангийн тов одоогоор гараагүй байгаа бөгөөд 2027 онд гаргахаар зорьж байгаа аж. Тус дэвтэрт Ж.К.Роулингийн цувралын хоёр дахь ном болох "Нууцын танхим"-г ашиглах бөгөөд номд Поттерын ид шидийн сургуульд сурч байсан хоёр дахь жилийн тухай өгүүлдэг. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe