Америкийн кантри хөгжмийн хатан хаан Долли Партон 80 насандаа таалал төгслөө

.Graph
2026-08-26

Америкийн кантри хөгжмийн хатан хаан, ая зохиогч Долли Рэбэкка Партон 80 насандаа таалал төгссөн тухай түүний гэр бүл мягмар гарагт мэдэгдлээ. Мөн төлөөлөгч нь мэдэгдэхдээ түүнийг хорт хавдартай удаан тэмцсэний эцэст ийнхүү Нэшвилль хотод нас барлаа хэмээжээ.

Түүний нөхөр Карл Дин 2025 оны гуравдугаар сард нас барсан бөгөөд үүнээс хойш биеийн байдал нь муудаж байгаа талаар нээлттэй мэдээлдэг байжээ. 

Долли Партон 1946 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр АНУ-ын Тэннэси мужийн ядуу ажилчин Робэрт Лий Партоны 12 хүүхдийн дөрөв дэх охин нь болон мэндэлжээ. 

Домогт дуучин 60 гаруй жилийн карьерынхаа туршид 100 сая гаруй цомог борлуулж, 3000 гаруй дуу бичиж, 11 Грэмми шагнал хүртжээ. Мөн тэрээр агуу буяны үйлстэн байсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдэд 300 сая гаруй ном түгээх зорилготой "Imagination Library" хөтөлбөрийг үүсгэн байгуулсан юм. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Партонд хүндэтгэл үзүүлэн АНУ-ын төрийн далбааг долоо хоногийн турш бөхийлгөх зарлиг гаргаж, "Түүн шиг хүн урьд өмнө төрөөгүй, цаашид ч төрөхгүй" хэмээн сошиал сүлжээн дэх постдоо онцолжээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe