Өмнөд Солонгосын НьюЖийнс (NewJeans) охидын хамтлаг энэ оны зургаадугаар сарын 21-нд Япон Улсад албан ёсны дэбютээ хийхээр болжээ. Дэбютийн дараа Токио хотод "Баннис Камп (Bunnies Camp)" нэртэй фэн уулзалт хийх юм.
Хамтлагийн анхны 2023 онд гаргасан бие даасан цомог болох ӨүЭмЖи (OMG) нь Япон, Португалийн чартуудын эхний аравт орж байсан. Энэ нь Өмнөд Солонгост нэг сая гаруй хувь борлогдсон амжилттай.
Дуунууд нь Сөркл дижитал чарт (Circle Digital Chart), Канадын Хот 100 (Canadian Hot 100), ЮКэй Синглэс Чарт (UK Singles Chart), ЮЭс Биллбоард Хот (US Billboard Hot) зэрэг олон улсын дуу хөгжмийн зах зээлд сонсогчдын анхаарлыг татаж чадсан.
Үүний нэг жишээ бол ИПи (EP) нь анх удаа АНУ-ын Биллбоард 200 (Billboard 200)-д нэгдүгээр байр эзэлсэн. Есөн сарын өмнө цацагдсан "Супер Шая (Super Shy)" дуу нь Ютуб (YouTube)-д 172 сая үзэлттэй байна. Мөн энэхүү уран бүтээл ньСөркл дижитал чартын гурав дугаарт бичигдэж, олон улсын чартуудад хамгийн сайн гүйцэтгэлтэй дуу болсон.
Эх сурвалж: KBS WORLD
Сэтгэгдэл үлдээх