Дорнодын тал газар болон уулархаг нутгаар дөрөвдүгээр сарын 10, 11-нд бороо, нойтон цас орно. Түүнчлэн 12-нд баруун аймгууд, төвийн аймгуудын баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгууд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Иймд иргэд олон нийтийг анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх