Б.Жаргалан гишүүн Ерөнхий сайдаас “Туулын хурдны зам”-ын ₮500 тэрбумын урьдчилгаа, гэрээний хариуцлагыг нэхэв

.Graph
2026-08-27

“Туулын хурдны зам” төслийг тойрсон хууль зөрчсөн шийдвэр, төсвийн зарцуулалт болон байгаль орчинд учруулсан хохирлын асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд асуулга хүргүүлжээ.

Асуулгад тус төсөлд олгосон ₮500 тэрбумын урьдчилгаа төлбөрийг хэн хариуцах, мөн төсөв болон байгаль орчинд учруулсан хохирлыг хэрхэн нөхөн төлүүлэхийг тодруулахыг шаардсан байна. Түүнчлэн зөвшөөрөл, ТЭЗҮ, БОННҮ болон бүрэн зураг төсөлгүйгээр ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцохыг асуужээ.

Мөн аудитын дүгнэлтээр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй хэмээн дурдсан БНХАУ-ын “ХаоЮань групп”, “Тяньжин Рубайвэй” компаниудтай байгуулсан НХААГ/20250101139 дугаартай ₮2.345 их наядын гэрээг цуцлах бус, шинэчилсэн трассаар үргэлжлүүлэх болсон хууль эрх зүйн үндэслэлийг тайлбарлахыг шаардсан байна.

Түүнчлэн гэрээтэй холбоотой арбитрын маргаан үүссэн эсэх, үүссэн тохиолдолд Монголын талд ямар эрсдэл, хохирол учрах болон уг хохирлыг хэн хариуцахыг тодруулахыг шаарджээ.

Хотын дарга, нийслэлийн захирагч Б.Пүрэвдагва “Туулын хурдны зам төсөл гэж байхгүй” хэмээн мэдэгдсэн нь өмнө гарсан шийдвэр, зарцуулсан хөрөнгө, байгуулсан гэрээний хариуцлагыг арилгах үндэслэл болохгүй.

Төсөл нэрээ өөрчилсөн эсэхээс үл хамааран ₮500 тэрбумын урьдчилгаа хаашаа зарцуулагдсан, ₮2.345 их наядын гэрээг ямар үндэслэлээр байгуулж, үргэлжлүүлсэн, гаргасан шийдвэрийн хариуцлагыг хэн хүлээх нь тодорхой байх ёстой гэжээ. 

Асуулгыг бүрэн эхээр нь байршуулав

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe