Балбын нийслэл Катманду хотын хойд хэсэгт орших Расува хотод лхагва гарагийн өглөө уулын хүчтэй үер бууж, гамшгийн хэмжээнд хүрээд байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр үеэр эхэлснээс хойш 24 цагийн дотор 162 хүн амиа алдаж, 403 хүн сураггүй болжээ. Сураггүй бологсдын 341 нь гадаадын иргэн бол үлдсэн нь тус улсын иргэн байгааг Балбын аялал жуулчлалын зөвлөл мэдээллээ.
Гадаадын иргэдэд Англи, Энэтхэг, Америк, Австрали зэрэг 28 өөр орны иргэд багтаж байна. Үүний олонхыг Энэтхэгийн иргэд эзэлж байна.
Үүнээс гадна Төвдөд гурван хүн нас барж, 558 хүн сураггүй болсон талаар Хятадын төрийн хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлж байна. Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх боломжоо шавхаж ажиллахыг даалгасан ба 44 армийн алба хаагч, 28 цагдаагийн байгууллага, 13 зэвсэгт цагдаагийн хүчний нийт 1,697 аврагч голомтод ажиллаж байна.
Сүүлд АНУ гамшигт нэрвэгдсэн нутгийн иргэдэд орон байр, ус, ариун цэврийн байгууламж зэрэг яаралтай тусламжийн зүйлсийг санхүүжүүлэхэд 500,000 ам.долларын тусламж үзүүлэхээ амлалаа. Мөн Энэтхэгээс 10 тонн тусламжийн бүтээгдэхүүн илгээжээ.

Зургийг BBC
Үерийн шалтгааныг Балбын эрх баригчид газар хөдлөлттэй холбоотой гэж таамаглаж байсан бол АНУ-ын Геологийн судалгааны төв үүнийг үгүйсгэж мөс их хэмжээгээр нурж хөндий рүү унаснаас хөрсний гулгалт үүссэнтэй холбоотой гэж тайлбарлажээ.
Сэтгэгдэл үлдээх