Тупак Шакурын аллагын хэрэг 30 жилийн дараа шүүхийн шатанд шилжлээ
Реппер Тупак Шакурын аллагын хэрэг 30 жилийн дараа дахин сөхөгдөж, шүүхийн шатанд шилжлээ. 1996 онд болсон тус аллагад Калифорнийн гудамжны бүлэглэлийн удирдагч асан Дуэйн “Кеффе Д” Дэвисийг буруутгаж, шүүх ажиллагааг эхлүүлээд байна. Тэгвэл түүнийг уг хэрэгт хэрхэн холбогдох болсныг он цагийн дараалалтай тайлбарлая.
1996 он 9-р сарын 7
- Реппер Тупак Шакур Лас Вегаст машинтай явж байхдаа дөрвөн удаа буудуулж, зургаан хоногийн дараа амиа алдсан. Түүний үхэл дэлхий нийтийг цочроож, тэр дундаа АНУ-ын хип хоп салбарын донсолгосон юм. Тухайн үед Тупак 25 настай байжээ.
- Аллага болсон орой Тупак бие хамгаалагч Сьюж Найтын хамт MGM ордонд боксын тоглолт үзжээ. Цагдаагийн мэдээлснээр, тус тоглолтын дараа Тупак болон түүний хамтрагчид Комптоны өмнөд хэсгийн бүлэглэлийн гишүүн Орландо Андерсон руу халджээ.
- Зодоон болсноос гурван цагийн дараа Тупак болон Сьюж Найтын явсан BMW машин хадлагад өртөж аллага болсон байдаг.

Зургийг BBC
1998 он
- Цагдаа нар Орландо Андерсоноос хэд хэдэн удаа байцаалт авсан ч тэрээр энэ хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн.
- Андерсон 1998 онд нас барсан бөгөөд түүнийг хэзээ ч Тупакын үхлийн хэргээр яллаж байгаагүй аж.
2009 он
- Тупакын хэргийн сэжүүрийг олоход тусалсан нэг зүйл бол П.Диддигийн лебелд харьяалагддаг реппер Бигги Смоллсын үхэл юм. Бигги Тупакыг нас барснаас хойш хэдхэн сарын дараа мөн л Лас Вегаст машиндаа буудуулж амиа алдсан.
- 2009 онд цагдаа нар уг хэрэгтэй холбоотойгоор Биггитэй хамт үдэшлэгт байсан Орландо Андерсоны авга ах Дуэйн 'Кеффе Д' Дэвистэй уулзах үед тэрээр Биггигийн талаар бус Тупакын үхлийн талаар ам нээжээ. Тэрээр Тупак руу гал нээсэн машинд байсан аж.
2019 он
- Энэ онд Дэвис “Compton Street Legend” нэртэй дурсамж номыг хамтран гаргасан бөгөөд тус номдоо 1996 онд Тупак руу буудсан цагаан Cadillac машинд байсан тухайгаа бичжээ. Гэхдээ Дэвис өөрийгөө Тупак руу гал нээсэн гэж мэдүүлээгүй бөгөөд гал нээсэн бууг арын суудал руу шидсэн гэжээ.

Зургийг BBC
2023 он
- Дээрх явдлын дараа цагдаагийн байгууллага уг хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж, 2023 оны долоодугаар сард Дэвисийн гэрт нэгжлэг хийснийхээ дараа есдүгээр сарын 29-нд түүнийг баривчилжээ. Прокурорууд Дэвисийг зээ хүү Орландо Андерсоны өшөөг авах зорилгоор Тупак Шакурын амийг хөнөөх халдлагыг зохион байгуулж, буудлагад ашигласан зэвсгийг гаргаж өгсөн гэж буруутгаж байна.
2026 он
- 8-р сарын 17-нд 63 настай Дэвисийн шүүх хурал Лас Вегас хотод эхэллээ.
- Шүүх хуралд Тупактай хамт байсан Сьюж Найт болон Тупакын гэр бүлийн гишүүд зэрэг 200 гаруй хүн гэрчээр оролцох аж.
- Дэвис өөрт нь холбогдсон хэргийг удаа дараа үгүйсгэж, их хэмжээний мөнгө олох зорилгоор хуурамч түүх зохиосон гэж мэдүүлжээ. Мөн тэрээр өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн удаа П.Дидди Тупак, Найт нарыг алах захиалга өгч, нэг сая ам.доллар санал болгож байсан талаар ярьж байжээ.

Зургийг BBC
Newsletter Subscribe
Сэтгэгдэл үлдээх