Өнгөрсөн онд Чингэлтэй дүүрэг Голомт банк, Эко Сквер Энержи ХХК-тай хамтран гэр хорооллын 300 айл өрхийн нүүрсэн зуухыг халж, агаар-агаарын дулааны насосны халаалтын системд шилжүүлсэн.Энэ нь айл өрхийн нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын бохирдлыг багасгахын зэрэгцээ иргэдэд илүү цэвэр, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх бодит ажил болсон юм. Амжилттай хэрэгжсэн энэхүү туршлагаа дараагийн шатанд өргөжүүлэхээр өнөөдөр COP17-ын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул Голомт банк, Эко Сквер Энержи ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Сэтгэгдэл үлдээх