Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудлаа

.Graph
2024-04-09

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатараас ярьж байна" ярилцлагынхаа үеэр "С.Зоригийг хөнөөсөн хэрэг бол улс төрийнх. Ерөнхийлөгч Х.Баттулга “Ганцхан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийг битгий сөхөөрэй. Бусад бүх юм надад хамаагүй” гэж хэлсэн. Энэ нь Ц.Элбэгдоржийн хэлсэн үг байх. Эрдэнэтийн 49 хувийн хэрэг болон С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүсэн шүүх бүрэлдэхүүний нэрс яг адилхан. Ерөнхий прокурор нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал байсан Д.Дорлигжав. Шүүгч нар нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн томилсон шүүгч нар. Би хэзээ ч фактгүй, худлаа юм ярихгүй" гэсэн байдаг.

Тэгвэл уг асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариуг нь өгчээ. Тэрээр "Зоригийн алуурчдыг мөрдөгчид илрүүлсэн. Хууль шүүх тогтоосон. Тэр алуурчид одоо ч сэжигтэн хэвээр. Чи Ерөнхий сайд болоод эхний хийсэн үйл, уулзсан хүнээсээ эмээж байгаа. Чи шалгагдана нэг өдөр. Зоригийг алсан хэргийг санаатай будилуулдаг, алуурчидтай хамсаатан болсон этгээдүүд үргэлж сандралтай байгаа. 26 жилийн өмнө юу болсныг, бид яаж шалгуулсныг, Монголын ардчилал юу туулсныг түүх гэрчилнэ. Коммунистууд аллагыг бидний эсрэг яаж ашиглаж ирснийг би мэднэ" гэсэн байна. 

Мөн тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "Чи үнэхээр үнэнийг хүсэж байгаа бол хоёулаа олон түмний өмнө ил ярилцъя. Zoom-ээр дамжаад чиний дуртай телевизээр шууд халз ярилцсан ч болно" хэмээн халз мэтгэлцээнд дууджээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe