Монголын говиос эхтэй шар шороон шуурга нь зөвхөн дотоодод төдийгүй хил дамнан Хятад, Солонгос, Япон зэрэг Зүүн Азийн орнуудад хүрдэг. Энэ нь агаарын чанарыг олон улсын хэмжээнд эрсдэлд оруулж буй бүс нутгийн байгаль орчны томоохон асуудал болдог.
Асуудлыг шийдэх хэлэлцүүлэг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх “Талуудын 17-р бага хурал”-ын үеэр болжээ. Хэлэлцүүлэгт БНХАУ-ын нөлөөлөлд өртдөг ойн, мод үржүүлгийн хувийн хэвшлүүманай улсад хөрөнгө оруулж, мэргэжлийн байгууллагуудыг дэмжих замаар хамтрах санал яригджээ. Харамсалтай нь манай улсад төрийн бодлогын хэмжээнд санал болгох, шууд хэрэгжүүлээд явчих боломжтой төсөл бэлэн байсангүй.
Энэ талаар Монголд үйл ажиллагаа явуулж буй 150 гаруй хамгийн том мод үржүүлгийн газруудыг нэгтгэсэн Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгуууллагуудын нэгдсэн холбооны үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Ц.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Энэ удаагийн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх “Талуудын 17-р бага хурал”-аас та бүхний үйл ажиллагаатай холбоотой ямар санаачилга ажил хэрэг болохоор яригдав?
-Юуны өмнө манай холбоо Монгол Улсын санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний санаачлагчдын нэг гэдэг утгаараа үндэстэн дамнасан том хөдөлгөөн болж байгаад туйлын талархалтай ханддаг. Иймдээ ч идэвх зүтгэлтэй ажилладаг.
Нөгөө талаас энэ хөдөлгөөнөөр дамжуулаад Коп-17 хурлын идэвхтэн оролцогчийнхоо хувьд цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хоёр том санаачилга дэм дэвшүүлж байгаа.
Нэгдүгээрт, байгалийн хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах зорилгоор ногоон байгууламж, хот суурины ойг бий болгох цаг үе тулаад ирлээ. Монгол орны иргэдийн амьдрах орчин нэлээн доройтолд орох нөхцөл үүссэн учраас иргэнийхээ эрүүл, аюулгүй амьдрах, экологийн доройтлыг хязгаарлах зорилгоор хүчирхэг ногоон зурвас, ногоон байгууламжуудыг бий болгоё гэсэн уриалга дэвшүүлж байна.
Хоёрдугаарт, гандуу, хуурай бүс нутгийг тэсвэртэй модлог ургамлаар ойжуулах, эдийн засгийн эргэлттэй ажлыг одоо эхлүүлье.
Бид зөвхөн санаачилга дэвшүүлээд орхихгүй. Энэ санаачилгынхаа хүрээнд 6 том мега төслийн саналыг боловсруулчихсан.
-Ямар ямар арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна вэ?
-Манайд хэдийгээр байгалийн ойн нөхөн сэргээх, ашиглах, хамгаалах асуудлыг хуульчилсан ч олон улсад мэргэжлийн салбар нь хот суурины ой гэдэг нэрийн доор хэрэгждэг.
Энэ жишгээр салбарын хөгжлийн асуудал дээр нэлээн дорвитой үйл ажиллагаа явуулах ёстой.
Манай улсад одоогийн байдлаар хот суурины ногоон байгууламжийн асуудлыг хариуцдаг нэг ч субъект, төрийн байгууллага Засгийн газрын түвшинд байдаггүй.
Мөн бүсчилсэн ойжуулалтуудын том том туршилтуудыг хийдэг төслийг эхлүүлэхийг санаачилж байгаа.
Амжилттай ойжуулахын тулд төрийн бодлогыг шинжлэх ухаан эрдэм шинжилгээний байгууллагуудын дүгнэлт, судалгааны үр дүнд суурилаад мэргэжлийн байгууллагуудын гүйцэтгэлээр харуулах бодит бүтээн байгуулалтын “Шинэ ойжуулалт” гэдэг төслийг улсын хэмжээнд хоёр мянган га талбайд хэрэгжүүлэх нь зүйтэй. Одоогоор мянган га газар салбарын төлөвлөлтийн ажлаа гүйцэтгээд явж байна.
Цаашлаад, модлог ургамлыг амжилттай үржүүлэх, ойжуулах ажлын үндэс нь үрийн аж ахуй. Монгол Улсын хуулиар хязгаарлаагүй боловч үрийн аж ахуйн асуудал зөвхөн төрд төрийн мэдэлд явж ирсэн.
Тэгээд төрийн үйл ажиллагаа нь хувийн хэвшлийн мод үржүүлгүүдийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй, үрийн нөөцийг бэлдэж амжихгүй байна. Бид хөгжингүй улс орнуудын үрийн аж ахуйн загвараар хувийн хэвшлийн менежментийн үрийн аж ахуй байгуулъя аа гэдэг том төслийг эхлүүлээд явж байгаа.
-Мод үржүүлэх газруудад тулгамдаж буй асуудал юу вэ?
-Нийт мод үржүүлгийн газруудын хамгийн тулгамдсан асуудал бол ургуулсан моднуудаа борлуулах биш. Энэ чинь давхар гандуу, байгалийн хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдийнхээ амьдрах тааламжтай орчныг бий болгоод, амьдралын чанарыг сайжруулна гэдэг нь өөрөө хүнсний хэрэгцээг нь хангах, ногоон байгууламж, орчныг нь сайжруулах, экологийн доройтлыг нь бууруулах элсний нүүдлээс хамгаалах ач холбогдолтой.
330 сумыг ногооруулж чадах юм бол ногоон төлөвлөлтийг хэрэгжүүлэх замаар ган цөлжилтийн эсрэг бат найдвартай ийм хана хэрэм босгоход өөрсдийн оролцоог бүрдүүлж чадна.
-Дээрх арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхэд хугацааны хувьд хэрхэн төлөвлөж байгаа вэ?
-Сая наймдугаар сарын 20-нд бид БНХАУ Монгол Улсын хамтын ажиллагаа гэдэг энэ сэдвүүдээр ярьсан л даа.
Нэгдүгээрт төсөл бичихэд ерөөсөө цаг хугацаа ороод байх юм байхгүй. Яг одоо одоогоор Дундговь, Өмнөговь аймаг, Дорноговь аймгийн зүгээс дэд бүтцийг хамгаалсан ойн зурвас байгуулах, Шинэ ойжуулалт, зэрэг том төслүүдийг маань дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэн газар шийдвэрлэж өгөх, ажиллах хүчний дэмжлэг үзүүлэх гэх мэт бодлогын дэмжлэг үзүүлэхээ амлаад байгаа.
Гэхдээ энэ чинь Монгол Улсын хуульд байгаа нөгөө газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах, сонгон шалгаруулалт явуулах гээд нэлээд урт хугацаа байгаа. Харин хувийн хэвшил бол хэзээ ч цаг хугацааг хүлээгээд зүгээр суудаггүй. Аль хэдийн галт тэргэндээ сууцгаасан учир өөрийнхөө хэмжээнд хэрэгжүүлэх төслүүд эхэлчихлээ гэж ойлгож болно.
Харин холбоодын түвшинд ажиллах арай том төслүүд маань энэ оны 10 сараас эхлээд хэрэгжинэ. Зарим ажил 2027 оны дөрөвдшгээр сараас эхэлнэ.
Гагцхүү улсын хэмжээнд шаардлагатай байгаа том төслүүдийг Монголын төр бодлогын дэмжлэгээ үзүүлээд, НҮБ-ын Цөлжилтийн конвенцын зүгээс мөн дэмжих юм бол бид нэн даруй л хэрэгжүүлэх ийм боломжтой байгаа.
-Улсын хэмжээнд шаарлагатай байгаа төсөл гэж юуг хэлж байгаа вэ?
-Цөлжилттэй амжилттай тэмцэж байгаа улс орнууд бидний алдааг давтахгүйгээр хамгийн сайн санаачилгыг нэн даруй хэрэгжүүлээд, шууд ажлаа эхлүүлэх нь чухал шүү, туршиж үзье нэлээд цаг хугацаа алдсан гашуун туршлагатай, тэгэхээр бидний алдааг битгий давтаарай гэдэг.
Өмнөх 16 дахь бага хурлаас хойш 2 жилийн хугацаанд төслөө боловсруулаач ээ гэдгийг төр засгийн, мэргэжлийн, төрийн захиргааны байгууллагууд байнга тавьж ирсэн.
Яг үнэнийг хэлэхэд, өнөөдөр хөрөнгө оруулагч тал хамтарч ажиллах, хувийн бизнесүүдийг дэмжих замаар хэрэгжүүлэх төслүүд бэлэн биш байгаа нь бидний ажлыг удаашруулж байгаа юм л даа. Цаашид бид бас энэ бас нэлээн туршлага болж байна. Заавал төр засгийг хүлээхгүйгээр өмнөөс нь төсөл бичээд өгөх бүрэн чадавхын болоод бусад боломжууд бол байгаа.
Сэтгэгдэл үлдээх