Мета компани 18 тэрбум ам.доллар төлөх тохиролцоонд хүрлээ

.Graph
2026-08-27

“Мета” компани түүхэн ач холбогдолтой шүүхийн маргааны ард гарч, лхагва гарагт АНУ-ын 29 муж улсын прокуоруудтай тохиролцсоноор 10 жилийн хугацаанд барагдуулах 18 тэрбум ам.доллар хүртэлх нөхөн төлбөр төлөхөөр тохиролцлоо.

Үүнээс гадна АНУ-д хэрэгжих 13-17 насныханы сошиал хэрэглээнд хэд хэдэн томоохон өөрчлөлт хийхийг зөвшөөрчээ. 

Гол өөрчлөлтөд: 

  • Фэйсбүүк, инстаграм дээрх хандалтын тоог харагдуулахгүй
  • Өдөр хоёр цаг хязгаарлалт хийх, фэйсбүүк, инстаграмыг энэ хугацаанаас илүү ашиглахын тулд эцэг эхийн зөвшөөрөл авна
  • Платформудыг шөнийн 00:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл ашиглах боломжгүй 
  • 22:00 цагаас 07:00 цаг хүртэл бүх мэдэгдлийг унтраана
  • Хичээлийн цаг буюу 08:00 цагаас 15:00 цаг хүртэл мэдэгдэл ирэхгүй 
  • 13 наснаас доош хэрэглэгчдийг бүртгэлээс хасаж, нас баталгаажуулах сисмемээ чангатна 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe