Улсын их хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселерийн урилгаар тус улсад айлчилжээ.
Люксембургийн Их Гүнт Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жил, хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын даргын хувиар 24 жилийн дараа ийнхүү тус улсад айлчилж байгаа юм байна.
Өнгөрсөн хугацаанд Люксембургийн Их Гүнт Улсын манай улсад зүрх судасны өвчлөлийг бууруулах чиглэлэээр нийтдээ 60 гаруй сая еврогийн тусламж үзүүлсэний үр дүнд зүрх судасны шалтгаант нас баралт 5 дахин буурсан үр дүн гарсан байна.
Тэгвэл энэ удаагийн айлчлалаар ирэх сарын 17-нд тус улсын 22.5 сая еврогийн тусламжаар Зүрх судасны төв байгуулах ажил эхлэхээр болжээ.
Улсын их хурлын дарга С.Бямбацогт “Европын холбоог үндэслэгч улсын хувьд тус улс Европт ажиллаж амьдарч буй 65 мянган монгол иргэний эрх ашгийг хамгаалах, монгол иргэдийн Европт зорчих визийг хөнгөвчлөх тал дээр анхаарал хандуулна гэсэнд талархалтай байна” хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл үлдээх