Хууль бус хэрэгт нэр холбогдсон цагдаа нарыг шалгахыг үүрэг болголоо

.Graph
2026-08-28

“Урьхан” Б.Чинбат цагдаа нартай нийлж бизнес эрхлэгч В.Ганзоригийг хорьж, хууль бусаар ашигт малтмал олборлож байна гэх мэдээлэл гарсан. В.Ганзоригийн талаас Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Ерөнхий сайдад энэ хэрэгт анхаарлаа хандуулахыг хүссэн юм. Тэгвэл өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан тухайн хэрэгт нэр холбогдоод байгаа цагдаа, прокуроруудыг сайн шалгаж холбоотой бол ажлаас нь чөлөөлж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг ЦЕГ-ын дарга Ж.Болдод үүрэг болгож хэргийн талаар эргэн олон нийтэд өөрсдийн биеэр мэдээлэл өгөхийг санууллаа. Хэрвээ тухайн цагдаа нар холбогдолгүй бол нэр төрийг нь сэргээхийг ч мөн сануулсан байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe