Өмнөговь аймгийн Баяндалай сум явах автозамын 8 дахь километрт иргэн Э нь зам тээврийн осолд өртөж нас барсан байж болзошгүй харамсалтай хэрэг энэ сарын 7-нд гарсан байна.
Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд иргэн Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газрыг орхин зугтаасан байж болзошгүй үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл үлдээх