Цаг уур, орчны шинжилгээний газар 2026-2027 оны өвөл-хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүнг танилцууллаа.
Нийт нутгийн:
32.3% - бэлчээрийн нөөцтэй
20.5% - бэлчээр хүрэлцээтэй
29.8% - даац 1-3 дахин хэтэрсэн
8.3% - даац 3-5 дахин хэтэрсэн
9.1% - даац олон дахин хэтэрсэн байна.
Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, харин 40 гаруй хувьд хэтэрсэн байна.
Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн зарим, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дорноговь, Хэнтий аймгийн цөөн сумдын зарим нутгаар зуншлага оройтсон, гандуу болон гантай байгаагаас даац олон дахин хэтэрчээ.
Бэлчээрийн даац хэтэрсэн нутгуудад мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй тул өвс, хадланг бэлчээрийн нөөц бүхий нутгаас бэлтгэж, нэмэгдэл тэжээлийг нөөцлөх, отор нүүдлийн зохион байгуулах, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэн өвөлжилт, хаваржилтад бэлтгэх шаардлагатай байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.
Зуншлага 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, нутгийн 40 гаруй хувьд гантай болон гандуу байжээ.
Сэтгэгдэл үлдээх