Норвегийн хаан насан эцэслэж, хунтайж Хаакон өв залгамжиллаа

.Graph
2026-08-28

Норвегийн хаан V Харальд 89 насандаа таалал төгссөнийг Осло хотын хааны ордноос мэдэгдлээ. 35 жил хаан ширээнд суусан Харальд хаан ховор тохиолддог цусны өвчний улмаас баасан гарагт Осло хотын Үндэсний эмнэлэгт насан эцэслэжээ. Түүнийг нас барахаас 24 цагийн өмнө хааны гэр бүл түүнд бараалахсан байна. 

1991 оноос хойш Норвегийн төрийн тэргүүнээр ажиллаж байгаа Харальд Европын хамгийн өндөр настай хаан байжээ. Хаан энэ сарын 17-ноос Ослогийн их сургуулийн эмнэлэгт хэвтэж эхэлсэн ба өчигдөр буюу пүрэв гарагт биеийн байдал нь эрс хүндэрчээ. 

V Харальд бол 14-р зуунаас хойш Норвегид төрсөн анхны хаан байлаа. Одоо түүний хүү хунтайж Хаакон хаан ширээг өв залгамжлах юм. Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Сторе шинэ хаан VIII Хааконыг баасан гарагийн орой хүлээн авч уулзах болсныг Засгийн газар мэдэгдлээ. 

2026 онд хааны гэр бүлийн нэр хүндийг унагасан хэд хэдэн явдал болсон. Энэ оны зургаадугаар сард хунтайж Хааконы дагавар хүү гэр бүлийн хүчирхийллийн хэргээр дөрвөн жилийн хорих ял сонссон юм. Мөн түүний ээж Метте Марит бэлгийн хүчирхийлэгч Жефри Эпштейнтэй харилцаатай байсан нь илэрч, олон нийтээс уучлал гуйж байсан. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe