Дэлхийн Мастеруудын хөнгөн атлетикийн ДАШТ наймдугаар сарын 22-ноос эхэлсэн. Монгол Улсаа төлөөлөн ахмад тамирчин МУГТ Ц.Раднаа оролцож гүйлтийн 100 метрийн төрөлд түрүүлсэн юм. 90 гаруй орны 11 мянга гаруй тамирчид оролцсон ДАШТ-нд тогтмол өндөр амжилт үзүүлдэг түүний хичээл зүтгэлийг үнэлэн олон нийтэд комедиан гэдгээрээ танигдсан аяллын бизнес эрхлэгч М.Баяржаргал Хайнань руу хосоороо аялах эрхийн бичгээр урамшуулахаар болсон байна. Ц.Раднаа өнгөрсөн жил ДАШТ-ээс зургаан төрөлд алтан медаль хүртэж хэд хэдэн рекордыг тогтоож байсан билээ.
Сэтгэгдэл үлдээх