COP17-ын хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт 5.4 тэрбум төгрөгийн орлого бүрджээ

.Graph
2026-08-28

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал UNCCD COP17-ын хаалтын хэвлэлийн хурлын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир тус хурлын хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт бий болсон эдийн засгийн үр өгөөжийн талаар танилцууллаа.

Тэрбээр мэдээлэхдээ, COP17-ын үеэр нийт 47 зочид буудал үйлчилгээнд хамрагдаж, 13,910 ор хоног ашиглагдан, зочид буудлын салбар 5.4 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлсэн байна. Мөн 182 улсын зочид, төлөөлөгчдөд үйлчилгээ үзүүлж, 87,000 хоол, үйлчилгээ хүргэн, 3,543 ажилтан ажиллажээ.

Түүнчлэн Монгол Улсын байгаль, нүүдлийн соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг олон улсын зочдод сурталчлан таниулж, 250 аялал борлуулсан байна. Ийнхүү олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ болох COP17 нь зөвхөн хурал, уулзалтаар хязгаарлагдахгүй, зочид буудал, хоол үйлдвэрлэл, тээвэр, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбарт бодит орлого, ажлын байр, бизнесийн шинэ боломж бий болгосон үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe