Иргэдийн халаасанд чиглэсэн Засгийн газрын 9 амлалт

Г.Энэбиш
2026-08-31

1. Оюу толгойн ногдол ашгийг Монголд авчирна. Монголчууд ногдол ашгаа хүртэх 20 жилийн дуусаагүй яриаг дуусгана. Тус төслөөс ирэх өгөөжөөр ямар төсөл хэрэгжүүлэхийг иргэдийн саналд үндэслэн шийдвэрлэнэ. 

2.Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг үр хүүхдэдээ өвлүүлж, бэлэглэж, арилжиж болно. ЭТТ компанийг нээлттэй компани болгоно. Амь ордогггүй арилжаа нь нээгдэхгүй удсан 1072 ш хувьцааны арилжааг Зг-аас нээхээр бэлтгэжээ. Тус компанид олон услын аудитын компани орж ажиллаад байгаа юм. 

3.Цалингийнхаа 792,000 төгрөг хүртэлх хэмжээнд хувь хүний орлогын албан татвар огт төлөхгүй. Жилийн 2,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай компани ердөө ААН-ийн орлогын албан татварын 1 хувийн татвар төлнө. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн босго 50 саяас 400 сая төгрөг болно, 23,000 ААН, компани сар бүр НӨАТ-ын тайлан гаргах хэрэггүй. Энэ бол татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд бий болсон хуулийн боломж юм. Гэхдээ хэрэгжилт нь 2027 оноос эхлэхээр хуульд тусгасан. Иймээс энэ зардлыг ирэх оны төсвийн төсөод тусгах учиртай. 

4.Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400  төгрөг болно. Шинэ оны эхнээс 141,000 ахмад настны тэтгэврийн зөрүү арилна. Эмч нарын цалинг 11 дүгээр сарын 1-нээс 20 хувиар нэмнэ, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмнэ. Төсвийн тодотголд жин дарж байгаа гол зардлуудын нэг нь тэтгэвэр тэтгэмж, ТҮ ангилалын төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлтэй холбоотой урсгал зардлын нэмэгдэл юм. 

5.16,000 өрх орон сууцтай болно. 14,000 айл ипотекийн 6 хувийн зээлээр, 2,000 айл түрэслээд өмчлөх нөхцлөөр шинэ орон сууцад орно. Төрийн барьж байгаа 4,000 орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувиас 14 хувь болж босгыг 2 дахин бууруулах аж. Харин урьдчилгааны хүүгийн зөрүүг хэн яаж төлөх талаар ерөнхий сайдын мэдэгдэлд байсангүй. Хэрэв үндсэн төлөлтөд нэмж тусгавал энэ нь иргэдэд зээлийн ачааллыг асар ихээр нэмэгдүүлэх юм. 

6.ДЦС 3-ын дэргэд 300 МВТ-ын хүчин чадалтай дулааны 6-р цахилгаан станцыг барьж байгуулна. Одоогоор мөн Нийслэлээс хариуцан 5-р станцын газар шорооны ажлыг эхлүүлээд байгаа юм. 

7 Дүүргийн тус  бүс тус бүрд кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургуулийг байгуулна. 300 ортой 15 дотуур байр шинээр барина. 

8. 34 эмнэлэг барьж байгуулна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад амин чухал эмүүдийг оруулна. 

9.Таван аймагт нарны станц баригдаж байна. Ирэх онд дахин 10 нарны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулна. Цахилгаан машин цэнэглэх 500 өртөөг барьж байгуулна гэсэн мэдээллийг Ерөнхий сайдын зүгээс олон нийтэд хандан өнөөдөр өглөө. 

Ирэх өдрүүдэд 2026 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэхээр хүлээгдэж байна. Эвлэсэн ойлголцсон гэх ууган намын улс төр төсвийн хэлэлцүүлгийн үеэр илүү тодорхой болох юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe