ДЦС VI барихаар Засгийн газраас шийдвэрлэжээ

.Graph
2026-08-31

Засгийн газрын ээлжит бус /2026.08.31/ хурлаас “ДЦС-3”-ын дэргэд 300 МВт-ын “ДЦС-6” барихаар шийдвэрлэлээ. “ДЦС-3”-ыг засварлан шинэчилж, гацаад байгаа 10 аймгийн дулааны станцыг ашиглалтад оруулна.

Мөн 500 цахилгаан машин цэнэглэгч “Ногоон өртөө” байгуулна. Сэргээгдэх эрчим хүчний техник төхөөрөмжүүд, цахилгаан машиныг гааль, онцгой албан татвараас бүрэн чөлөөлнө. 

Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлж, цэвэр эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр Тасганы овоонд “Ногоон өртөө” нээлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байна. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 20 автомашин, орон нутгийн 10 байршилд 40 автомашин нэгэн зэрэг цэнэглэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Өнөөдөр нээсэн “Ногоон өртөө” нь эрчим хүчээ нарны хавтангаас авах бөгөөд дөрвөн автомашиныг хурдан цэнэглэх хүчин чадалтай юм байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe