Саудын Арабын “Супер цомын төлөөх хагас шигшээ” шатны тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Криштиано Роналду, Садио Мане зэрэг шилдэг хөлбөмбөгчдөөр бүрэлдэхүүнээ зузаатгасан "Аль-Насср" баг "Аль-Хилал" багт 2:1-ээр хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Роналду тоглолтын үндсэн цаг дуусахаас дөрвөн минутын өмнө өрсөлдөгч багийнхаа тоглогчийг тохойлдон улаан хуудсаар торгуулав. Тоглолтын 62 дахь минутад "Аль-Хилал" багийн Салем Аль-Давсари тооны харьцааг нээсэн. Төд удалгүй Бразил довтлогч Малком багийнхаа тэргүүллийг баталгаажуулан оноо авсан юм.
Тус тоглолтод ялалт байгуулсан "Аль-Хилал" клуб мөн өнгөрсөн шөнө Аль-Вехда-г 2:1-ээр хожсон Карим Бенземагийн "Аль-Иттихад"-тай Пүрэв гарагт Супер цомд дөрөв дэх удаагаа финалын тоглолт хийх юм.
Сэтгэгдэл үлдээх