Монголын шигшээ баг Малайз, Хонг Конг, Индонезитой ирэх 11-р сард тоглоно

.Graph
2026-09-01

2029 оны Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо гурван өдрийн турш үргэлжлэн явагдаж өндөрлөлөө. Манай улсын шигшээ баг Фижи, Вьетнам, Тайланд гэсэн гурван улсын багтай нэг хэсэгт багтан өрсөлдөж хэсгээс хоёр хожил нэг хожигдолтой дараагийн шатанд шалгарч байна. Монголын шигшээ хэсгийн эхний тоглолтдоо Вьетнамын шигшээг 98:64-ийн харьцаатай, хоёр дахь тоглолтдоо Фижигийн шигшээг 102:40-ийн харьцаатай хожсон бол гурав дахь тоглолтдоо Тайландын шигшээ багт 69:66-ийн харьцаатай хожигдсон юм.

Монголын шигшээ баг урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт

Ийнхүү хэсэгтээ хоёр хожил, нэг хожигдол авснаар хоёрдугаар тойрогт гуравдугаар байраар шалгарч байна.

Хоёрдугаар тойрогт:

  • Малайз
  • Хонг Конг
  • Индонези
  • Тайланд

Фижи гэсэн багуудтай багтсан байна. Эдгээр зургаан багаас өндөр амжилттай дөрвөн баг нь дараагийн шатанд шалгарах юм. Ирэх 11-р сард тоглоогүй гурван баг буюу Хонг Конг, Малайз, Индонезийн шигшээ багтай тоглоно.

Монголын шигшээ багаас эх орондоо хийсэн гурван тоглолтын хоёрт нь оролцсон Ш.Энхийн-Од нийт 41 оноо, 23 самбар гэсэн үзүүлэлтээр шигшээ багаа тэргүүллээ.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe